Шууд Chart

Монгол Улсын тод манлай уяач Х.Хүрэлээгийн үрээнүүд түрүү, аман хүзүүнд хурдаллаа

2021-08-06 14:20:47

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, энэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулж байна.

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.

Зүүн бүсийн уралдааны “Сонгомол дунд” насанд дараах уяачдын хүлэг түрүүлж, айрагджээ.

  1. Өмнөговьд аймаг Булган сум МУТМУ Н.Хүрэлээгийн хонгор
  2. Өмнөговьд аймаг Булган сум МУТМУ Н.Хүрэлээгийн хээр
  3. Өмнөговьд аймаг Цогтцэций сум МУТМУ Д.Бат-Эрдэнийн хээр
  4. Дорнод аймаг Цагаан-Овоо сум Цэрэндашийн Жаргалсайханы хүрэн
  5. Дорнод аймаг Хэрлэн сум Галсантавхайн Хүрэлбаатар хээр
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын тод манлай уяач Х.Хүрэлээгийн үрээнүүд түрүү, аман хүзүүнд хурдаллаа   
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй