Шууд Chart

Зүүн бүсийн сонгомол бага насанд Ж.Уясахын хээр даага магнайдаа тоосгүй ирлээ

2021-08-06 17:40:09

Монголын морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд тус ойг угтаж гурван аймагт хурдан морины уралдаан зохион байгуулахаар болсон билээ.

Тодруулбал, энэ сарын 6-8-ны хооронд Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Ховд аймгийн Ховд суманд зохион байгуулж байна.

Энэ жилийн Улсын баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэсэн хэдий ч УОК-оос зөвшөөрөл авч, спортын тэмцээн уралдааныг үзэгчгүй зохион байгуулж болно гэж Засгийн газраас мэдэгдсэн билээ.

Дорнод аймагт болж буй төвийн бүсийн уралдааны сонгомол бага насанд 70 даага уралдаж, дараах байдлаар түрүү, айраг тодорчээ.  

  1. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын хээр.
  2. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат Гэрлээгийн Батсайханы халтар
  3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Батбилэгийн Буяндэлгэрийн хээр
  4. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул тод манлай уяач Н.Хүрлээгийн хар
  5. Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат Ариунболдын зээрд халзан.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Зүүн бүсийн сонгомол бага насанд Ж.Уясахын хээр даага магнайдаа тоосгүй ирлээ   
Үзсэн: 1772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй