Шууд Chart

АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ

2021-08-09 09:22:06

“Токио-2020” зуны XXXIII олимпын их наадам өнгөрсөн долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 8-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Тус олимпыг манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтай өндөрлүүлсэн бол АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ.

АНУ медалийн чансаа болон тоогоор бусдыгаа хошуучилсан. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британийн вант улс бичигдлээ.

Медалийн чансаагаар тэргүүлэх орнууд:

АНУ - 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл

БНХАУ - 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл

Япон - 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл

Их Британи - 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл

ОХУ-ын олимпын баг - 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл

Австрали - 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл

Нидерланд - 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл

Франц - 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл

Герман - 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл

Итали - 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Харин манай улс 1 мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр 71-рт жагсжээ.

Нийт 93 улс орон олимпоос медаль хүртсэн дотор Буркина Фасо, Сан Марино, Бермуда улс олимпын анхны медалиа хүртлээ. Харин 113 улс медалийн гадна үлдэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ   
Үзсэн: 1508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй