
Энэ удаагийн олимпт 204 улсын 11669 тамирчин оролцов. Токиогийн олимпт АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл, нийт 113 медаль хүртсэн амжилтаар тэргүүлжээ.
Харин БНХАУ-ын баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, нийт 88 медальтайгаар хоёрдугаар байр эзэллээ. Япон улсын баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл, нийт 58 медальтай гуравдугаарт жагсаж байна. Их Британи 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл, нийт 65 медальтай дөрөвдүгээрт, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 20 алт, 28 мөнгө, 23 хүрэл, нийт 71 медальтай, медалийн тоогоор гуравдугаарт, медалийн чанараар тавдугаарт жагслаа.
Сонирхуулахад, Монгол Улсын баг тамирчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр 71 дүгээр байрт орлоо.
Токиогийн олимпод 204 улсын 11669 тамирчин оролцжээ | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.