Шууд Chart

Хятадын гадаад худалдаа 14 сар дараалан өсчээ

2021-08-10 14:07:30

Өнгөрсөн долоодугаар сард Хятадын гадаад худалдааны дүн 3.27 их наяд юаньд хүрсэн талаар CCTV мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн

Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар импорт, экспортын нийт дүн 21.34 их наяд юань болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Нарийвчилбал, экспорт 11.66 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь өссөн бол импорт 9.68 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.4 хувиар нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс шинэ зах зээлийг идэвхтэй нээж, олон улсын зах зээл дэх төлөвлөлтөө сайжруулж байна.

Хятад улсаас АСЕАН, Европын холбоо, АНУ болон Японтой хийсэн импорт, экспортын хэмжээ 3.12 их наяд, 2.96 их наяд, 2.62 их наяд болон 1.37 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.6, 23.4, 28.9 болон 12.6 хувиар өссөн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хятадын гадаад худалдаа 14 сар дараалан өсчээ  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй