
“Токио-2020” олимпын Монголын багийн дөрөв дэх, чөлөөтийн багийн анхны медалийг хүртсэн
Энэ талаар олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Б.Болортуяа өөрийн сошиал хуудаснаа “Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, “Тайкун” группийн ерөнхий захирал П.Гансүх ерөнхийлөгч медалийг минь мялаана гэж амласан ёсоороо хувийн зүгээс 10000 ам.доллар гардуулан өглөө. Маш их баярлалаа. Мөн МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг танд баярлалаа” хэмээн нийтэлжээ.
Б.Болортуяа “Токио-2020” олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) ялсан билээ.
Ташрамд дуулгахад, "Токио-2020" олимпод оролцсон Монголын баг тамирчдын сүүлийн хэсэг өнөөдөр 23:00 цагийн орчимд эх орондоо газардана.
“Токио-2020” олимпоос хүрэл медаль хүртсэн Б.Болортуяаг 10 мянган ам.доллароор шагналаа | ||
Үзсэн: 2810 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.