Шууд Chart

Шинжлэх ухаан, технологийн “Технопром” чуулган ОХУ-ын Новосибирск хотод болно

2021-08-12 13:25:43

Тус чуулган ОХУ-ын Шинжлэх ухаан, технологийн жилээр тэмдэглэн өнгөрүүлэх үндсэн арга хэмжээний нэг аж. Түүнчлэн тус чуулганд 20 гаруй орны төлөөлөл оролцох бөгөөд шинжлэх ухаан, бизнесийн салбар болон төрийн засгийн түвшинд хамтран ажиллах оновчтой арга барилыг боловсруулж, аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт нэвтрүүлэх юм байна.

Мөн “Технопром - 2021”-ийн хүрээнд “Мэдээллийн систем дэх үйлдвэржүүлэлт” гэх Сибирийн  XII чуулган, Технологийн трансферын Үндэсний I чуулган мөн Сибирийн Венчурын XV яармаг зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Үүнээс гадна инноваци, техник технологийн содон шийдлүүдийг бизнес эрхлэгчдэд санал болгох төрөл бүрийн үзэсгэлэн дэлгэгдэж, үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг турших боломжийг ч олгох аж.

Сонирхуулахад, Энэ жил “Технопром” чуулганыг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Оросын шинжлэх ухаан, технологийн салбарт төрөөс нь баримталж буй бодлого, шийдлүүдийг тодорхойлох гол талбар гэж үздэг аж. Учир нь тус чуулганы хүрээнд ОХУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн стратеги боловсруулах санаачилга гарчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шинжлэх ухаан, технологийн “Технопром” чуулган ОХУ-ын Новосибирск хотод болно  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй