
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үед Дэлхийн шатрын холбоо цахим орчинд тоглож болдгоороо онцлог давуу талаа ашиглан олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул Дэлхийн шатрын онлайн олимпиадыг 2020 онд анх удаа амжилттай зохион байгуулж байсан. Түүнчлэн 2021 онд дахин онлайнаар зохион байгуулахаар болж, энэ сарын 20-ноос ирэх сарын 15-ны хооронд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж байна.
Тэгвэл Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын үндэсний шигшээ багийн тамирчид тэргүүтэй олимпиадын багийн тамирчид, дасгалжуулагчид өнөөдөр Олимпик хаус буюу Монголын үндэсний олимпын хорооноос нэгдсэн бэлтгэл цугларалтандаа гарлаа.
Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох Монголын баг, тамирчид өнөөдрөөс эхлэн эрчимжүүлсэн бэлтгэлд нэгдэн "Монгол-Кувьетын төв" цогцолборт нэгдсэн цугларалтад хамрагдана. Уг нэгдсэн цугларалтын үеэр олимпиадын багийн тамирчид үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, бусад туслах дасгалжуулагчдын хамтаар Дэлхийн шатрын олимпиадад чиглэсэн бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ажиллах бөгөөд
Тус тэмцээн нэг улсаас эрэгтэй, эмэгтэй нэгдсэн нэг баг гэсэн системээр явагддагаараа онцлогтой бөгөөд жил бүр Дэлхийн шатрын олимпиад эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсаан дүн гарган “Гаприндашвили” цомыг гардуулж өгдөг.
Дэлхийн шатрын онлайн олимпиадад 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд Монголын шатарчид энэ жил дахин тэргүүн хэсэгт тоглохоор болсон.
Учир нь Монголын шатрын баг 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан амжилтаараа энэ удаагийн олимпиадад дэлхийн шилдэг 25 улсын тоонд орон тэргүүн хэсэгт өрсөлдөх эрх авчээ.
Монгол Улсаа төлөөлөн Дэлхийн шатрын онлайн олимпиадад оролцох тамирчид:
А (эрэгтэй)
I ширээ: МУГТ, ИМ Ц.Батчулуун
II ширээ: ҮШБ-ийн тамирчин, ИМ У.Насанжаргал
B (эмэгтэй)
III ширээ: ҮШБ-ийн тамирчин, МУГТ, ИМ Б.Мөнгөнтуул
IV ширээ: ОУМ Б.Баярмаа
C (20 хүртэлх нас)
V ширээ: ОУМ С.Ган-Эрдэнэ
D (20 хүртлэх нас - эмэгтэй)
VI ширээ: ДШХМ Д.Мөнхзул
Нөөц тоглогч:
ИМ Г.Мөнхгал (эрэгтэй)
ҮШБ-ийн тамирчин, ОУМ Ү.Агьбилэг (эрэгтэй)
ҮШБ-ийн тамирчин, ОУМ Т.Мөнхзул (эмэгтэй)
ОУМ Д.Номин-Эрдэнэ (эмэгтэй)
ИМ Д.Батсүрэн (20 хүртэлх нас)
Н.Цогзолмаа (20 хүртлэх нас - эмэгтэй)
Монголын баг, тамирчид Дэлхийн шатрын онлайн олимпиадын тэргүүн хэсэгт өрсөлдөнө | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.