Шууд Chart

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

2021-08-16 11:11:22

Энэ сарын 13-15-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 954 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 613 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 22 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ. Мөн орон нутагт 16 иргэн гэмтэж, гурван хүн нас барсан байна.

Үүнээс гадна

Ташрамд дуулгахад, Энэ оны эхний долоон сарын байдлаар гудамж замын хяналт шалгалтаар нийслэлд 7500, орон нутагт 10500 улсын хэмжээнд 18 мянган зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд ирж байгаа дуудлага мэдээлэл, гудамж, замд гарч байгаа зам тээврийн ослын 10-20 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргах болон өртсөн тохиолдол байгаатай холбогдуулан жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа  
Үзсэн: 688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй