Шууд Chart

Азийн наадамд оролцох урилга МҮОХ-нд ирлээ

2021-08-19 11:08:27

Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ.

“Ханжоу-2022” Азийн наадмыг Зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох эрх албан ёсоор үүсэж байна.

БНХАУ-ын баруун хойд зүгт орших 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд

Монголын баг тамирчдын хувьд 1974 оны Азийн наадамд анх оролцож байв. Хамгийн сүүлд 2018 оны Азийн наадамд монголчууд 31 спортоор 269 тамирчны бүрэлдэхүүнтэй орж, 4 алт, 9 мөнгө, 11 хүрэл, нийт 24 медаль хүртэж байв. Улмаар багийн дүнгээр 17 дугаар байрт жагссан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Азийн наадамд оролцох урилга МҮОХ-нд ирлээ  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй