
Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа – 2” хорооллын тоглоомын талбайгаас 5 настай Б хүү алга боллоо” гэсэн дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллага 19:34 цагт авч шалгаад Б хүү 1039 дүгээр байрны 4 дүгээр орцонд найзуудтайгаа тоглож байсныг олж ээжид нь хүлээлгэн өгчээ.
Мөн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Хангарьд сити - 2” хотхоноос 7 настай Б охин тоглохоор гараад сураггүй байна” гэсэн дуудлага мэдээллийг 18:38 цагт очиж шалгахад Б тус хотхонд оршин суух найзындаа орж тоглож байсныг олж тогтоон ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд оршин суудаг 7 настай Ү охин, тус дүүргийн 36 дугаар хороонд оршин суудаг 11 настай Х охин өчигдөр 15:00 цагийн үед гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон байсныг өнөөдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,
.Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт алга болсон хүүхдүүдийг эсэн мэнд олжээ | ||
Үзсэн: 2451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.