Шууд Chart

Газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргийг илрүүлэв

2021-08-20 09:54:50

“Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн албанаас таслан зогсоох зорилгоор 2, Төв аймаг дахь цагдаагийн газраас 2 нийт 4 алба хаагч 2021 оны 08 дугаар сарын 17, 18-нд хяналт шалгалтаар ажиллалаа.

Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл үйл ажиллагаа явуулж буй талбайд энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт очиж ажиллахад тус нөхөрлөл 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргатай Засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулж .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй хэргийг илрүүлэв  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй