Шууд Chart

Таеквондочид харамсалтай ялагдан медальгүй хоцров

2021-09-03 09:02:32

Паралимпын наадамд өрсөлдөж буй Монголын хоёр таеквондоч сүүлийн тулаандаа тун харамсалтай ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжоо алдлаа.

Дэлхийн аварга Х.Энхтуяа Тайландын Х.Пуангкитчатай үзэлцэж, 33:30-аар дийлдсэн. Эхний үед тайланд тамирчин 16:5-аар илүүрхэж, том давуу талтай болсон юм. Удаах үед тэрбээр мөн 6:5-аар давамгайлсан. Онооны харьцаа 22:10 болон холдов. Сүүлийн үед Энхтуяа маш сайн тулалдаж, 20:11-ээр илүүрхсэн. Гэвч эцсийн дүндээ гурван онооны зөрүүтэй хожигдлоо.

Түүнчлэн эрчүүдийн 61 кг-д тулалдсан Г.Болор-Эрдэнэ Туркийн М.Бозтекед ганц онооны зөрүүгээр ялагдан олимпын наадмаа өндөрлүүлэв. Эхний үед манай хүн 17:9-өөр давамгайлсан ч удаах хоёр үед 4:2, 10:3-аар дийлдсэнээр нийлбэр дүндээ 23:22-оор ялагдсан юм.

Хэрэв манай тамирчид ялсан бол хүрэл медалийн төлөө тулалдах байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Таеквондочид харамсалтай ялагдан медальгүй хоцров  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй