Шууд Chart

ӨМӨЗО-ны иргэн Монголын паралимпын тамирчдад 99999 иенийн сэтгэлийн хандив өргөлөө

2021-09-06 09:59:47

"Токио-2020" зуны паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчдыг дэмжиж, Пауэрлифтингийн төрөлд нэг алтан медаль хүртсэн бахдам сайхан амжилт гаргасанд талархаж, ӨМӨЗО-ны иргэн, Японы Шёовагийн эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор (өөрөө нэрээ бичихийг хүсээгүй учир нэр оруулаагүй болно) 99999 иенийн сэтгэлийн хандив өргөлөө.

Тэрбээр Япон улсад 30 гаруй жил ажиллаж амьдарч байгаа бөгөөд Үндэсний Паралимпын хорооны үйл ажиллагаанд, тухайлбал Пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буйгаа үүгээр мэдэгдсэн юм.  

Дээрх мөнгөн дэмжлэгийг Монгол Улсаас Япон улсад суугаа элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Октябрын Цэрэнжаргал биечлэн уламжилж, Монголын Үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүүд гардуулан өгчээ.

Тэр үеэр Д.Нямхүү “Монголын баг тамирчдыг дэмжсэн Монгол угсаатан эрхэмд халуун талархал илэрхийлье. Паралимпын багаа дэмжиж байгаа болон дэмжлэг үзүүлэх хүсэлтэй олон хүн бий. Тэднийхээ дэмжлэгийг бид хүлээн авах болно. Тиймээс Үндэсний паралимпын тамирчдаа дэмжихийг уриалж байна. Та бүхний хандив тусламжийг Монгол Улсад пара спортын шинэ төрлүүдийг хөгжүүлэхэд бүрэн дүүрэн, ил тод байдлаар зарцуулна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ӨМӨЗО-ны иргэн Монголын паралимпын тамирчдад 99999 иенийн сэтгэлийн хандив өргөлөө  
Үзсэн: 1267 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй