Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ

2021-09-07 10:00:30

"Токио-2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ.

Э.Содномпилжээ 245 кг-ын жинг амжилттай өргөж, Паралимпын наадмын дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр "Жиндээ нэгд явж байсан учраас сэтгэлзүй өндөр, бэлэн байсан. 250 кг-ыг өргөнө гэсэн бодолтойгоор орсон, боломж 100 хувь байсан. Дасгалжуулагчдаа, Монголын шигшээ багийнхандаа баярлалаа. Парисын олимп болоход гуравхан жил үлдсэн байна. Ард түмнээ баярлуулахын төлөө хичээнэ" хэмээн ярилаа.

Түүний дасгалжуулагч Д.Баттулга "Эхлэх жингээ олон өдөр бодож, тооцоолсон. 243 кг-аар ч эхлэх боломжтой байсан. Арын тамирчдын захиалгаас их хамаарсан. Манай тамирчин өнгөрсөн зургаадугаар сард ковид тусч, 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Их сульдсан, хүч алдсан. Халдвар аваагүй байсан бол 245 кг-аар эхэлж, хоёр дахь оролтоо 250 кг-аар хийх өндөр бодолтой байсан. Олимп их хатуу байдаг юм байна" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо ирлээ  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй