Шууд Chart

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тэмцээний өмнөх цугларалтдаа гарчээ

2021-09-08 10:11:03

Хөлбөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны “E” хэсгийн тоглолтуудаа хийх Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тэмцээний өмнөх цугларалтдаа гараад байна.

Ахлах дасгалжуулагч С.Эрдэнэбатаар удирдуулсан эмэгтэйчүүдийн шигшээ баг энэ сарын 17-нд БНСУ-ын шигшээтэй хүч үзэх бол 20-ны өдөр талбайн эзэн Узбекистантай тоглоно.

Цар тахлын хүндхэн нөхцөл байдлаас үүдэн манай шигшээ багийнхан олон сар тэмцээн уралдаангүй байсан ч тивийн тэмцээний бэлтгэлээ МХБХ-ны талбайд болон цахим хэлбэрээр үргэлжлүүлсээр ирсэн билээ.

Хэдийгээр бэлтгэлээ тасралтгүй базааж байсан ч Эмэгтэйчүүдийн лиг 8-р сарын 9-нд эхэлснийг санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай шигшээ багийнхан сар хүрэхгүй хугацаанд тэмцээний формоо олох гэж шаргуу хөдөлмөрлөсөн юм.

ОУХБХ-ны Шигшээ багийн өдрүүд эхэлж эмэгтэйчүүдийн шигшээ багийн хамтаар Азийн АШТ-ийг зорих тамирчдыг танилцуулсан билээ.

Үүнд:

Хаалгачид:

Э.Цэнджав /UBC FC/

Л.Бүжинлхам /Арвис/

Б.Мөнхзул /ТТТ/

Хамгаалагчид:

А.Алтантуяа /Арвис/

Т.Ундрал /UBC FC/

Б.Саруул /Хараацай/

Т.Энх-Амгалан /Арвис/

М.Хүслэн /Шинэ Яармаг/

Б.Энхзаяа /UBC FC/

М.Номиндарь /ХАД/

Ө.Бадамхатан /Арвис/

Хагас хамгаалагчид:

Б.Намуун /ХАД/

О.Цасан-Охин /UBC FC/

Г.Цолмон /Арвис/

Т.Энхжин /ХАД/

О.Сарангарав /UBC FC/

П.Нэргүй /UBC FC/

Ч.Солонго /Хараацай/

М.Ирмүнзаяа /ТТТ/

Н.Намуунаа /Хөх Чононууд/

Довтлогчид:

Ө.Ундрах /Арвис/

Э.Энхмаргад /ТТТ/

С.Номин-Эрдэнэ /ТТТ/

Багийн ахлах дасгалжуулагч : С.Эрдэнэбат

Багийн туслах дасгалжуулагч: Д.Эрдэнэ-Очир

Багийн хаалгачийн дасгалжуулагч: Э.Шинэбаяр

Багийн эмч: Н.Сарангэрэл

Багийн хэвлэлийн төлөөлөгч: Д.Пүрэвбаатар

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тэмцээний өмнөх цугларалтдаа гарчээ   
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй