Шууд Chart

Италийн шигшээ баг Литвыг 5:0-ээр хожив

2021-09-09 13:29:44

Италийн хөлбөмбөгийн шигшээ баг өчигдөр ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Литвыг 5:0-ээр хожив.

"Скадра Аззура" хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Саудын Арабд 1:2-оор дийлдснээс хойш 37 тоглолтод дараалан хожигдол амсаагүй явна.

Гурав хоногийн өмнө Швейцарьтай хуурай тэнцэж Бразил (1993-1996), Испанийн (2007-2009) 35 тоглолтод хожигдоогүй дээд амжилтыг эвдсэн юм. Манчинигийн шавь нарын хожигдоогүй цуврал хэд хүрэх бол гэдэг оньсго мэт байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Италийн шигшээ баг Литвыг 5:0-ээр хожив  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй