Шууд Chart

Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүлэв

2021-09-14 10:17:32

Азийн танхимын болон тулааны спортын зургаадугаар наадам энэ оны тавдугаар сард Тайландын Бангкок болон Чонбури хотод болох байсан ч коронавирусний халдварын улмаас 2022 оны гуравдугаар сарын 10-20-нд зохиогдохоор болж хойшилсон.

Тэгвэл наадмын Зохион байгуулах хорооноос спортын төрлүүдийн гарын авлага Technical handbook илгээснийг спорт холбоодод хүргүүлж, мэдээллээр хангалаа. Энэхүү гарын авлагад наадмын тэмцээн уралдаан ямар төрөл, зай, жингээр зохиогдох, тамирчдын мэдүүлгийг хэдийд авах, тэмцээн уралдаан хаана, ямар заал танхимд болох зэрэг оролцогчдод хэрэгтэй бүхий л мэдээллийг багтаасан байна.

Мөн Бангкок, Чонбури хотуудын танилцуулга, нийтийн тээврийн сүлжээ, цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээлэл, тэмцээн уралдаан явагдах цогцолборуудын байршил зэрэг чухал мэдээллүүдийг оруулжээ.

Азийн танхимын болон тулааны спортын наадамд шар тивийн 45 улсын тамирчид 29 спортын төрөлд 290 багц медалийн төлөө өрсөлдөнө.

2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадамд манайхан 71 тамирчинтай оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилтаар 13-р байрт бичигдэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүлэв  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй