Шууд Chart

МҮОНРТ Улаанбаатарын Их Сургуультай хамтарч ажиллана

2021-09-15 11:30:58

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Улаанбаатарын Их Сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан нар өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Тус уулзалтад Түүх археологийн тэнхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатар, ерөнхий нягтлан О.Туяа нар оролцсон юм.

Гэрээний агуулга нь МҮОНРТ нь Улаанбаатарын их сургуулийн үйл ажиллагаа болон багш, боловсролын мэргэжлүүдийн элсэлтийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх. Мөн дээрх сургууль нь МҮОНРТ-ийн ажилтан, албан хаагчдад мэргэжил олгох, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх болон тэдний үр хүүхдүүдийг суралцуулахад оршиж байна. 

Энэ үеэр Д.Эрдэнэбаатараас тодруулга авсан юм.

Д.Эрдэнэбаатар: Хүмүүсийг сургахад хичээлийн танхим хэрэгтэй байдаг ч үндэсний оюун санааны өвийг бүрдүүлдэг гол шугам нь МҮОНРТ юм

МҮОНРТ-ийн бодлого чиглэлд нийцүүлж хамтарч ажиллах саналыг манай сургуулийн зүгээс тавьсан. Монголчуудын оюун санаа эдийн засаг, улстөрийн талаар ярьсан асуудал учраас бид Улаанбаатарын Их Сургуулийг олон нийтэд хэрхэн өргөн дэлгэр хүргэж болох вэ гэдэг асуудлыг хөндөж сэтгүүлзүй, шинжлэх ухаан, танин мэдэхүй зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллахыг зорилоо. Манай сургуулийн нийгмийн салбарт оруулж буй хувь нэмэр нь юу вэ гэхээр шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаа байдаг. Хүмүүсийг сургахад хичээлийн танхим хэрэгтэй байдаг боловч үндэсний оюун санааны өвийг бүрдүүлдэг гол шугам нь МҮОНРТ юм. Тиймээс үндэснийхээ оюун санаа, түүх, соёлыг дээшлүүлэхэд манай сургууль МҮОНРТ-тэй хамтарч ажиллахад нэн тохирч байгаа юм.     

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОНРТ Улаанбаатарын Их Сургуультай хамтарч ажиллана   
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй