Шууд Chart

Токиогийн олимпын зохион байгуулах хорооноос талархал ирүүлэв

2021-09-16 16:23:19

“Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооноос Үндэсний олимпын хороодод талархлын албан бичгийг ирүүллээ. Зохион байгулах хорооны дарга хатагтай Сейко Хашимотогийн илгээсэн энэхүү албан бичгийн агуулгыг хүргэе.

“Халуун зуны дараа Японд намар болж байна. Долоодугаар сарын 23-нд нээлтийн үйл ажиллагаагаар эхэлсэн “Токио-2020” олимп болон паралимпын наадмыг есдүгээр сарын 8-нд амжилттай дуусгаж хаалаа. Ковидын хүнд хэцүү бэрхшээл тулгарсан цаг үед та бүхний хамтын ажиллагааны ачаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Та бүхэнд талархлаа илэрхийлэхийг хүсэж байна” гэжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг амжилттай зохион байгуулж чадсан Японы ард түмнээр дэлхий даяар бахархах болно гэжээ.

Токиогийн олимп нь дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед нийгмийн ямар ч арга хэмжээг зохион байгуулж болохыг харуулсан загвар наадам болсон гэдэгт итгэж байна. Үр дүнгээ та бүхэнтэй хуваалцаж, ирээдүйгээс эргэн харахад “Токио-2020” олимп нь өөрчлөлт, эргэлтийн цэг байсан гэдгийг харуулахын тулд бид улам хичээн ажиллах болно.

Дараагийн зуны олимп 2024 онд Парис хотноо болно. Та бүхнийг спортоо үргэлжлүүлэн дэмжихийг хүсэхийн зэрэгцээ цаашдын ажилд нь өндөр амжиль хүсье”.

Хүндэтгэсэн: “Токио-2020” олимп, паралимпын наадмын Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимото” гэсэн байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпын зохион байгуулах хорооноос талархал ирүүлэв  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй