Шууд Chart

Есдүгээр сард гурван сургуулийн хөлбөмбөгийн талбай ашиглалтад орно

2021-09-16 16:48:59

Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны санхүүжилт бүхий төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлахаар болсон билээ.

Тэгвэл энэ сард нийслэлийн гурван сургуулийн талбай бүрэн засварт орж дуусах гэнэ. Засварын ажил одоогоор 60-80 хувьтай яваа бөгөөд хүйтний эрч чангарахаас өмнө хүүхэд багачууд, хөлбөмбөгчдийн хүсэн хүлээсэн ногоон талбай эргэн ашиглалтад орно.

Нэмж дуулгахад сэргээн засварласан талбайнуудыг 15-20 жилийн хугацаанд хөлбөмбөгөөс өөр зүйлд ашиглахгүй байхаар төслийн гэрээнд заасан учраас ногоон талбайн ашиглалт уртсах юм.

Засварын ажлын хүрээнд стандартад нийцсэн зүлэг, зөөлөвч резинийг сольж, нийслэл, дүүрэг, сургууль, клубүүдтэй хамтран, хашаа, гэрэлтүүлэг зэргийг шийдэхээр ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Есдүгээр сард гурван сургуулийн хөлбөмбөгийн талбай ашиглалтад орно  
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй