Шууд Chart

“Контемпорари урлагийн үзэсгэлэн”-г ирэх сарын 26-ныг хүртэл Үндэсний соёл, амралтын хүрээлэнд дэлгэнэ

2021-09-16 17:23:42

Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Соёлын яамны ивээл дор “UB art festival 2021-Улаанбаатар" олон улсын дүрслэх урлагийн II наадам үргэлжилж байгаа юм.

Нийгмийг соён гэгээрүүлэх үйлст дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа дээрх фестивалийн хүрээнд

Дээрх үзэсгэлэн, фестивалийг Соёлын яамны Урлаг уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн нээж, энэхүү арга хэмжээ нь “Digital Nation-21” арга хэмжээтэй уялдан Монголын дүрслэх урлагийн өнөөгийн чиг хандлага, орчин үеийн урлагийн хөгжлийн явц, хувьслыг таниулах, сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэхэд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг тал бүрийн ач холбогдолтой талаар онцолж, уран бүтээлчдэд амжилт хүслээ.

Үзэсгэлэн үнэ төлбөргүй, ирэх сарын 26-ны өдрийг хүртэл Үндэсний соёл, амралтын хүрээлэнд дэлгэгдэнэ.

Соёлын яам


“Контемпорари урлагийн үзэсгэлэн”-г ирэх сарын 26-ныг хүртэл Үндэсний соёл, амралтын хүрээлэнд дэлгэнэ  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй