Шууд Chart

“FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ

2021-09-17 11:08:32

Монгол Улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг “FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд Ази/Африкийн конференцид өрсөлдөж авсан оноогоороо финалд оролцохоор шалгараад байгаа билээ.

“FIFA 3x3 U23 Nations league” тэмцээн буюу U23 насны шилдгүүдийн “тулаан” өнөөдөр, маргааш Румын Улсын Бухарест хотноо болно.

Тус тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр 19:15 цагт Чех, маргааш 01:15 цагт Египет, 16:20 цагт Францын багтай тоглоно.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“FIFA 3x3 U23 Nations league” тэмцээнд өрсөлдөж буй Монголын баг өнөөдөр эхний тоглолтоо хийнэ   
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй