Шууд Chart

“Радиогийн бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсны мэргэжил, уран бүтээлийн тухай эрдэм шинжилгээний хурал боллоо

2021-09-17 12:54:00

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОНР-ийн нэрт сэтгүүлч, зохиолч Базарын Цэдэндамба агсны 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид боллоо.

“Радиогийн бүдүүн дуут” хэмээн сонсогч түмнээсээ овог шигээ дуудуулж, хүндлүүлсэн түүнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр шавь нь хүндэтгэл үзүүлж, дээрх арга хэмжээг ийнхүү санаачлан зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.Ёолк, доктор Б.Галаарид, П.Баярсайхан, Х.Сүглэгмаа, Д.Нямаа, яруу найрагч Д.Энхболд, П.Нямлхагва нарын зэрэг мэргэжил нэгт нөхөд, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирж илтгэл тавьсан юм.

Энэ үеэр түүний шавь Л.Мөнхтөрийн сэтгэгдлийг сонсов.

Тэрбээр “Эрхэм багшийнхаа 90 насны ойг хүндэтгэж би энэ арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. Энэ хурлаар бид багшийн сэтгүүл зүй болон уран бүтээлийнх нь талаар ярилцав. Үүнээс гадна Монголын радиогоор цуврал нэвтрүүлэг, цахим хуудсанд цуврал нийтлэл, МҮОНТ-ээр амьдрал, уран бүтээлийг нь харуулсан хөрөг нэвтрүүлэг хийгдэж байгаа. Цаашлаад уран бүтээлийг нь үзэгч, сонсогч, уншигчдад илүү хүргэх талд анхаарч ажиллахаар төлөвлөөд байна. Эдгээр ажил энэ оныг дуустал үргэлжилнэ. Би 1987 онд багшдаа шавь орж байлаа. 1992 онд багш маань тэтгэвэртээ гарч, үүрэгт ажлаа надад хүлээлгэж өгсөн. Бид хоёр Хөдөө аж ахуйн редакци буюу хожим Нийгэм эдийн засаг, бизнесийн алба хэмээн нэрлэглэгдэх болсон албанд хамт ажилладаг байв” гэсэн юм.

Базарын Цэдэндамба гэж “Ургацын далай” долгилоод ирэхээр унзад хоолойгоо засаад Улаанбаатараас Сэлэнгэ, Дарханы зүг хөлгийн жолоо залдаг. Газар тариаланчид, ногоочдоо, газар нутгаа гарын арван хуруу шигээ мэддэг. Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах гаргууд авьяастай бэлэн сэцэн үгтэй, Радиогийн сурвалжлагчийн микрофоныг төгс эзэмшсэн хүн байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Радиогийн бүдүүн дуут” Б.Цэдэндамба агсны мэргэжил, уран бүтээлийн тухай эрдэм шинжилгээний хурал боллоо  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй