Шууд Chart

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна

2021-09-17 14:31:28

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр нутгийн бөх маэгаширагийн 2-оос барилдаж байгаа Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй барилдаж давлаа.

Улмаар таван даваатай болж башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч маэгаширагийн 3-аас барилдаж байгаа Вакатакакагетэй барилдана. Харин түүнд өвдөг шороодсон Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй дөрвөн даваа нэг унаатай болсон.

Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр секиваки Мэйсэйтэй барилдаж давлаа. Улмаар хоёр даваа, гурван унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч комүсүби Такаяасү байх болно.  

Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах Монгол бөхчүүд зодоглоно.

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 5-0

Комүсүби Ичиножо А.Ичинноров 2-3

М-1 Хошорюү С.Бямбасүрэн 1-4

М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 4-1

М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3

М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 0-5

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг ганцаараа тэргүүлж байна   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй