Шууд Chart

Вест Хэм клуб талбайдаа Манчестер Юнайтед клубтэй тоглож 1-2 харьцаагаар хожигдов

2021-09-21 11:01:11

Английн премьер лигийн тавдугаар тойргийн тоглолтууд уржигдар шөнө боллоо. Тус өдөр Вест Хэм клуб талбайдаа Манчестер Юнайтед клубтэй тоглож 1-2 харьцаагаар хожигдов. Тус тоглолтын салхийг Вест Хэмээс Бенрахма 30 минутад оруулсан ч үүнээс таван минутын дараа Роналду гоолдож тэнцүүлжээ. Улмаар хожлын гоолыг 89 минутад Лингард оруулсан байна.

Улмаар Манчестер Юнайтед таван тоглолтын дараа дөрвөн хожил, нэг тэнцээтэйгээр нийт 13 оноотойгоор Челси, Ливерпүүл клубүүдтэй хүснэгтийг тэргүүлж байна. Харин Роналду Манчестер Юнайтед клуб ирсэнээсээ хойш гурван тоглолтод дөрвөн гоолыг оруулаад байна.

Тавдугаар тойргийн тоглолтын үр дүн

Ньюкасл 1:1 Лидс

Вулверхэмптон 0:2 Брентфорд

Бернли 0:1 Арсенал

Ливерпүүл 3:0 Кристал Пэлас

Манчестер Сити 0:0 Саутгемптон

Норвич 1:3 Уотфорд

Астон Вилла 3:0 Эвертон

Вест Хэм 1:2 Манчестер Юнайтед

Брайтон 2:1 Лестер

Тоттенхэм 0 : 3 Челси

Нийтэлсэн: У.Баярсайхан

Вест Хэм клуб талбайдаа Манчестер Юнайтед клубтэй тоглож 1-2 харьцаагаар хожигдов  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй