Шууд Chart

“MNB Sport” сувгийнхныг шагнаж урамшуулав

2021-09-24 12:32:14

МҮОХ-той олон жилийн турш нягт хамтран ажиллаж, спорт, олимпизмыг олон нийтэд түгээх үүргээ нэр төртэй биелүүлж яваа МҮОНРТ-ийн “MNB Sport” сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа.

Аливаа ажлын арын албанд зүтгэдэг зураглаачдыг шагнасан нь хамгийн гол онцлог байв. Тухайлбал, тус сувгийн зураглаач Д.Наранхүүг Олимпын алдар одонгоор, Д.Амгалан, Б.Наранбаатар, Н.Баатарсүрэн нарыг Олимпын алтан медалиар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.

Энэ үеэр “MNB Sport” сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонжаргал “Манай суваг шинэ бүтэц, зохион байгуулалттай болж, мэдээ мэдээллийг өргөн хүрээнд дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа. Манай сэтгүүлчид өдөр бүр олимпын хорооны байранд зочилж, мэдээ мэдээлэл бэлтгэж байх болно” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“MNB Sport” сувгийнхныг шагнаж урамшуулав  
Үзсэн: 618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй