Шууд Chart

“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

2021-09-28 08:46:11

УИХ-ын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх бөгөөд УИХ-ын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт:ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцана. 


“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй