Шууд Chart

Ө.Батзул тавдугаар байрт орлоо

2021-10-06 08:53:07

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Дмитрий Коркин, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Тахтийн цом, “Pune Mayor’s Cup”, Дмитрий Миндиашвили, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Өлзийсайханы Батзул Ослогийн ДАШТ-ий 97 кг-ын жинд шагналт тавдугаар байрт оров.

Тэрбээр Норвегийн нийслэлд тэгшитгэлд Канадын Ниса Преет Сингх Рандавыг оноогоор (10:0) цэвэр ялсан ч 1/8 шигшээд олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдерт 4:14-өөр ялагдсан.

Өчигдөр үдээс өмнө дагах барилдаанд Македоны дагестан легионер Магомедгажи Нуровыг 6:0-ээр ялсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд өчигдөр алдарт К.Снайдерийг илүүрхэж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө өөрийнхөө алдаанаас болж ялагдсан, 23 хүртэлх насны дэлхийн хошой аварга Ираны Можтаба Голейжтэй хүч үзэж оноогоор цэвэр (0:10) ялагдлаа.

Дэлхийн дэвжээнд медалийн төлөө барилдана гэдэг хэр баргын аавын хүүгийн хийгээд байдаг ажил биш. Түүнд дэлхийд дахин медалийн төлөө гарч ирэх боломж хангалттай бий гэдгийг Ослогийн дэвжээнд харууллаа.

Хамгийн гол нь том сэтгэл зүйтэй, дээрээс нь бэлтгэлээ тууштай хийхэд дутуугаа гүйцээх өдөр ирэх биз ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Батзул тавдугаар байрт орлоо  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй