Шууд Chart

Одоогоор үр тарианы хураалт 18, төмс, хүнсний ногооных 57 хувийн явцтай байна

2021-10-06 09:54:15

Газар тариалангийн ажил ид өрнөж байгаа энэ үед албаны хүмүүсээс мэдээлэл авав. Өнөөдрийн байдлаар 50.7 мянган га талбайг ангилан хадаж, 72.3 мянган га-гаас 105.8 мянган тонн үр тариа, үүнээс 66.6 мянган га-гаас 98.7 мянган тонн улаанбуудай, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 18.0 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 54.4-57.2 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа аж.

Мөн одоогоор ургац хураалтад 1787 цэрэг, 1871 оюутан, 7234 халамжийн болон гэрээт ажилтан, нийтдээ 10892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Одоогоор үр тарианы хураалт 18, төмс, хүнсний ногооных 57 хувийн явцтай байна  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй