
Гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд ОХУ-ын Москва хотод болох бөгөөд тус тэмцээнд паралимпын наадмын алт, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү өсвөр үеийн ангилалд өрсөлдөнө.
Түүнийг С.Нямпилжээ гэдэг бөгөөд Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, муай тай, жиү жицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, ушу, муай тайн улсын аварга Н.Мягмарсүрэн, Б.Алтансүх нар ч оролцох юм.
Тамирчдыг “Десант бамбар” клубийн захирал Д.Ганбаатар ахалж явах аж.
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү гардан тулааны ДАШТ-д өрсөлдөнө | ||
Үзсэн: 1254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.