Шууд Chart

Спортын ёс зүй сэдвээр сургалт явуулна

2021-10-06 13:54:27

МҮОХ-ноос спорт холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд зохион байгуулж буй цуврал сургалтын сүүлийнх энэ бямба гарагт болно.

Энэ удаа философийн ухааны доктор, дэд профессор, АШУҮИС-ийн багш Б.Буяндэлгэр Спортын ёс зүй сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж.  

Өмнөх гурван сургалт Философийн тухай ерөнхий ойлголт, Спортын хүрээн дэх философийн асуудлууд, спортын дотоод зарчмын философи сэдвийн хүрээнд явагдсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спортын ёс зүй сэдвээр сургалт явуулна  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй