
Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэлийн ээлжит тулаан энэ сарын 16-нд болох бөгөөд тэрбээр АНУ-ын тамирчин Брэндон Дэвистэй тулалдахаар болжээ.
Д.Батгэрэл саяхан Монтел Жексонтой тулалдах байсан ч визний асуудал үүсч, тулалдаж чадаагүй юм.
“Алуурчин Би” хочит Брэндон Дэвис нь энэ жил 31 настай, тамирчны замналдаа 14 ялж, найм ялагдсан үзүүлэлттэй юм байна.
Тэрбээр GCMMA холбоонд хийсэн сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялаад байгаа боловч UFC-д хийсэн хоёр тулаандаа дараалан ялагджээ. Манай тамирчны хувьд UFC холбоонд хийсэн хоёр тулаандаа дараалан ялаад байгаа бөгөөд хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сард Кевин Нативидадтай тулалдаж ялсан юм.
Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна.
Д.Батгэрэл “Алуурчин Би” хочит Брэндон Дэвистэй тулалдана | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.