
Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд ДАШТ-ээс алтан медаль хүртлээ.
Тус тэмцээн Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон бөгөөд Монголын баг тамирчид энэ удаа дөрвөн алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Тэгвэл Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо “Монголын Мистер-2021” УАШТ-ээ ирэх арванхоёрдугаар сарын 10-12-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус тэмцээний зорилго нь:
- Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, тэмцээний хүрээг тэлэх, тамирчдын бэлтгэлийн чанарыг сайжруулах.
- “Монголын Мистер-2020″ Улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид, бодибилдинг, фитнессийн 2021 оны “Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн”-ээс эрх авсан бүх тамирчин мөн бусад онуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс эхний 3 байрыг эзэлж байсан медальтай болон бусад өндөр бэлтгэлтэй тамирчид оролцоно.
- Тэмцээнээс шалгарсан эхний 6 байрын тамирчдад Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх болон Дэлхийн АШТнд оролцох эрх олгох.
- Тэмцээний ивээн тэтгэгч компанийг сурталчлах аж.
Д.Бадамханд дэлхийн аварга болжээ | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.