Шууд Chart

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг батлав

2021-10-19 16:49:39

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг хавсралтаар батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

Хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан заасан асуудал болон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй аж.

Байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар баталсан бөгөөд тус Байнгын хороо 10 дугаар сард Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, “Олон улын стандартын хөтөлбөрийг Монгол Улсад нэвтрүүлэх нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.


Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаврыг батлав  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй