Шууд Chart

Олимпын зөвлөлийн арга зүйчдийн семинар эхэллээ

2021-10-20 12:06:39

МҮОХ-ноос ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж буй “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт сургалт семинар өнөөдөр эхэллээ. Сургалтад 21 аймаг, есөн дүүргийн Олимпын зөвлөлийн 30 арга зүйч оролцож байна.

Сургалт семинар Хандгайт дахь “Олимп” цогцолборт гурван хоног вакум орчинд үргэлжлэх бөгөөд оролцогчид халдвар хамгааллын дэглэмийн дагуу бүгд PCR шинжилгээ өгсний үндсэн дээр сургалтад хамрагдаж буй юм.

Олимпын зөвлөл болон Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, арга зүйчдийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, биеийн тамирын хичээлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, сурагчдад олимпын боловсрол олгох ажлын агуулга, ач холбогдлыг шинэ түвшинд гаргахад энэхүү семинарын зорилго оршиж байна.

Семинарын үеэр спортын салбарын эрдэмтэн доктор, мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын зөвлөлийн арга зүйчдийн семинар эхэллээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй