Шууд Chart

“Эрдмийн хонх” оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болно

2021-10-21 09:04:44

“Эрдмийн хонх” монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болно.

Тус шагналын зорилго нь Монгол Улсын их, дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачлагатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан, тэргүүний оюутан, залуусыг шалгаруулах, нийт их, дээд сургуулийн оюутны холбоонуудаас шилдэг оюутны холбоог шалгаруулан олон нийтэд алдаршуулахад оршиж байгаа аж.

Үүнд их дээд сургуульд суралцаж буй шилдгийн шилдэг есөн оюутан, шилдэг оюутны холбоо, зөвлөлийг шалгаруулах юм байна.

Тодруулбал:

1.Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутан

2.Техник, технологийн оны шилдэг оюутан

3.Биеийн тамир, спортын оны шилдэг оюутан

4.Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутан

5.Соёл, урлагийн оны шилдэг оюутан

6.Анагаахын оны шилдэг оюутан

7.Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутан

8.Боловсролын оны шилдэг оюутан

9.Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутан

10.Их, дээд сургуулиудын оны шилдэг оюутны холбоо

Бүртгэлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эрдмийн хонх” оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болно   
Үзсэн: 797 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй