Шууд Chart

Тайландын шигшээ баг анхны албан ёсны бэлтгэлээ хийлээ

2021-10-21 12:27:57

Монголын 23 хүртэлх насны шигшээ багийн эсрэг Азийн цомын урьдчилсан шатны нээлтийн тоглолтыг хийх Тайландын шигшээ баг энэ сарын 19-ний өдөр Монгол улсад газардаж, өнөөдөр албан ёсны бэлтгэлээ хийлээ.

Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагч Воравүүт Шримака шигшээ багаа дотоодын болон гадаадын 19 клубээс бүрдүүлсэн юм. Жишээ нь бидний ичнээ танил Чонбури, Бангкок Юнайтед, Бурирам зэрэг багуудыг нэрлэж болохоор байна. Харин гадаадын лигээс Английн "Лестер Сити" багтай гэрээтэй Танават Сюнгчитавон, "Оксфорд" багтай гэрээтэй Бэн Дэвис, Белгийн "Дес Спорт" багийн Өвен Чарли Рейнат, Данийн Оденс багийн тоглогч Жонатан Хемди зэрэг тоглогчдыг залуучуудын шигшээдээ дууджээ.

Тайландын шигшээг ахлаж яваа дасгалжуулагч Воравүүт Шримака-гийн хувьд 2016 оноос хойш залуучуудын багуудтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 онд "Азийн Цом"-ын 1/4 шигшээд үлдэж дээд амжилтаа гаргаж байсан юм.

Тус шигшээ баг Монголын шигшээ багтай энэ сарын 25-ны өдөр 11:00 цагаас хэсгийн эхний тоглолтоо хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тайландын шигшээ баг анхны албан ёсны бэлтгэлээ хийлээ  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй