Шууд Chart

Аварга тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн "UBC FC" эмэгтэйчүүдийн лигт түрүүллээ

2021-10-21 16:47:01

МХБХ-ны эмэгтэйчүүдийн лиг хоёр сарын турш үргэлжиж өнөөдөр шилдгүүдээ тодруулж, медаль хүртсэн багуудаа алдаршууллаа.

Анх удаа 12 багтайгаар зохиогдсон энэ жилийн лигийн аваргын цомыг "UBC FC" хэмээх шинэхэн байгууладсан клуб хүртэв. Багийн нэр шинэ боловч багийн амжилтыг гаргасан тамирчид өнгөрсөн жил лигт түрүүлсэн, эмэгтэйчүүдийн шигшээ багт дуудагддаг чадварлаг тоглогчид гэдгийг хөлбөмбөг сонирхогчид андахгүй.

Аваргуудтай эцсийн мөч хүртэл медалийн өнгөө шийдэхийн төлөө хүч үзсэн "Арвис" клуб мөнгөн медаль хүртсэн бол "Монголын тэмүүлэл" кубийн охид хүрэл медалийн эзэд болсон юм.

Аваргын цомыг өргөсөн "UBC FC"-ээс хаалгач Э.Цэнджав, хагас хамгаалагч М.Хулангоо нар тус тус байрлалдаа шилдэг нь боллоо. Шилдэг хаалгач болсон Э.Цэнджав 11 тоглолтод ердөө ганцхан гоол алдсан амжилттай лигийг өндөрлүүлсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Тэгвэл мөнгөн медаль хүртсэн "Арвис" клубийн ахлагч А.Алтантуяа шилдэг хамгаалагч, 25 гоол оруулсан Ө.Ундрах шилдэг довтлогчийн шагналын эзэн боллоо.

Түүнчлэн лигийн тоглолтуудыг үэн зөв дэнсэлсэн шилдэг шүүгчээ Б.Логьшир тодорч байна. Б.Логьшир энэ улиралд Нэгдүгээр лигийн шилдэг туслах шүүгч болоод байсан билээ.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн хоёр жилийн хугацаанд Эмэгтэйүүдийн лигийн тоглолтууд үзэгчгүй зохиогдож, MNB Sport сувгийн хамт олон лигийн тоглолтуудыг орон даяар шууд дамжуулсан юм. Монголын хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамт олны төлөөлөл сэтгүүлч, тайлбарлагч О.Сонинбаярыг МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Тэрбаатар урамшуулж, нийт хөлбөмбөгчдийнхөө өмнөөс талархал илэрхийлсэн гэдгийг дуулгахад таатай байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аварга тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн "UBC FC" эмэгтэйчүүдийн лигт түрүүллээ   
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй