Шууд Chart

Б.Монголхүү финалист болжээ

2021-10-25 11:58:46

Испани Улсын Барселон хотноо Дэлхийн нэрт сопрано "Montserrat caballe" нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээн болж, Б.Монголхүү финалист болж Дэлхийн алдартай театр "Liceu opera house"-н тайзнаа дуулсандаа баяртай байгаагаа цахим хуудастаа бичжээ.

Тус тэмцээнд 58 орны 117 дуучин гурван үе шаттай өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн дуучин оролцжээ.

Дуурийн залуу дуучин Б.Монголхүү нь 2007-2009 онд СУИС-ийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Хайдав агсны удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгссөн байна.

Мөн 2014 онд ОХУ-ын Москва хотын Соёл урлагийн их сургуулийг профессор Л.О.Зимненкогийн удирдлага дор төгсч, 2016 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг профессор А.С.Ворошилогийн удирдлага дор тус тус суралцжээ.

"Montserrat caballe" нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээний финалд 13 дуучин өрсөлдсөн байна.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Монголхүү финалист болжээ  
Үзсэн: 1055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй