Шууд Chart

Олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн сургалт-семинар боллоо

2021-10-26 10:00:58

Аймаг, дүүргийн олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн сургалт-семинар “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдвийн хүрээнд Хандгайт дахь “Олимп” цогцолборт боллоо.

Олимпын зөвлөл ба Олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хүүхэд залууст олимпын боловсрол эзэмшүүлэх, ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэх зорилготой уг семинарт 21 аймаг болон дүүргүүдийн төлөөлөл 29 арга зүйч хамрагдав.

Сургалтаар олимпизмын үндсэн зарчмууд, олимпын соёл, боловсролыг сурагчдад эзэмшүүлэх асуудал ба тэдгээрийг үнэлэх аргачлал, удирдлага, зохион байгуулалтын арга зүй зэрэг чухал сэдвүүдээр эрдэмтэн багш нар хичээл удирдав.

Мөн сургалт-семинарт оролцогчдын хэлэлцүүлэг өрнөж, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх тодорхой ажлуудыг тусгасан зөвлөмжийг батлан МҮОХ-ны удирдлагуудад хүргэлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын зөвлөлүүдийн арга зүйчдийн сургалт-семинар боллоо  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй