Шууд Chart

Азийн хүүхдийн наадмын бүртгэл явагдаж байна

2021-10-26 10:09:30

ОХУ-ын томоохон боомт хот Владивосток хотноо 2022 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Азийн хүүхдийн VII наадам болно. ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог тус наадмын бүртгэл үргэлжилж байна.

Наадам бадминтон, бокс, кураш, хапсагай бөх, жүдо, хөнгөн атлетик, мас бөх, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, чөлөөт, сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, уран сайхны гимнастик, 3х3 сагсан бөмбөг, футзал, элсний волейбол зэрэг спортын төрлөөр явагдах бөгөөд оролцох боломжтой спорт холбоод арванхоёрдугаар сарын 1-ний дотор МҮОХ-нд хүсэлтээ ирүүлэх юм байна.

Владивосток нь ОХУ-ны газар нутгийн зүүн өмнөд хэсэгт байрлалтай, Япон тэнгисийн эрэг дээрх 600 гаруй мянган хүн амтай, чийглэг дулаан уур амьсгалтай хот юм. Азийн хүүхдийн наадам хуваарь ёсоор 2020 онд зохиогдох байсан ч коронавирусний цар тахлын улмаас хойшилж, ирэх жил зохиогдохоор болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн хүүхдийн наадмын бүртгэл явагдаж байна  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй