Шууд Chart

Монголын шигшээ багийн дараагийн өрсөлдөгч Малайз

2021-10-26 15:59:12

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд хүч үзэж буй Монголын 23 насны шигшээ багийн залуус тэмцээнээ амжилттай эхлүүлж, хэсгийнхээ тэргүүн баг Тайландтай 1:1-ээр тэнцээд байгаа билээ.

Тэгвэл манай залуусын дараагийн өрсөлдөгч хэсгийг тэргүүлж буй Малайзын шигшээ байх болно. Монгол Малайзын шигшээ багууд 10-р сарын 28-ы 11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

2017 онд Монгол болон Малайзын 23 насны шигшээ багууд мөн энэ тэмцээний урьдчилсан шатанд учраа тааран тоглоход Малайз 2:0-ээр хожиж байсан удаатай.

Харин 2018 оны гуравдугаар сард Монголын үндэсний шигшээ Малайзын талбайд зочлон, ОУХБХ-ны албан ёсны нөхөрсөг тоглолт хийж 2:2-оор тэнцэж байсан билээ.

Хэсгийнхээ хоёр дахь тоглолтод Малайзын хүчтэй багийг хожиж чадвал хэсгээ тэргүүлэх сайхан боломж үүсэх учраас багийн 12 дахь гишүүн болсон үзэгч хөгжөөн дэмжигч та бүхнийг МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж багаа дэмжихийг урьж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын шигшээ багийн дараагийн өрсөлдөгч Малайз   
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй