Шууд Chart

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа

2021-10-27 17:42:50

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар тусгасан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар Ж.Сүхбаатар гишүүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, Хүний эрхийн дэд хороонд орж ажиллах зорилго, чиг үүргийн талаар асуулт асууж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны гишүүнээр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд орууллаа  
Үзсэн: 582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй