Шууд Chart

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар спортын замналаа шингээсэн ном бүтээжээ

2021-10-29 10:13:30

"Aфин-2004" олимпын хүрэл, "Роттердам-2009" ДАШТ-ий алт, "Токио-2010" ДАШТ-ий хүрэл, "Доха-2006" Азийн наадмын алтан медальт Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар спортын замналаа цогцлуулсан "Хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ" номоо гаргажээ.

Номын нээлтэд УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбат, үндэсний бөхийн улсын аварга С.Мөнхбат, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг, дэлхийн аварга П.Орхон тэргүүтэй алдартан хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв.

“Хөлс, хөдөлмөрийн үнэ цэнэ” номыг "Таван цагариг" сонины сэтгүүлч, МҮОХ-ны пресс атташе, "Лондон~2012" олимпын сурвалжлагч Галсандоржийн Баярсайхан бичсэн бол зөвлөхөөр спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат, редактороор Б.Батсайхан, дизайнераар Э.Билгүүн-Оргил ажилласан байна.

Цаашдаа тус номыг жүдо бөх өндөр хөгжсөн зарим орны хэлээр орчуулан, хэвлүүлэх бөгөөд эхний ээлжинд 2022 оны эхээр Япон хэлээр хэвлүүлэхээр төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар спортын замналаа шингээсэн ном бүтээжээ  
Үзсэн: 855 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй