Шууд Chart

Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно

2021-10-29 11:01:10

IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно.

Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй  90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.

Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна.

Өнгөрсөн жил тус тэмцээн цар тахлын улмаас явагдаагүй ч 2019 оныхт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байв.

Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья.  

Эрэгтэй

60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд

66 кг Г.Галмандах, Б.Нармандах

73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр

81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир

90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис

100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал

+100 кг О.Цэцэнцэнгэл

Эмэгтэй

48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү

52 кг Б.Хорлоодой

57 кг Л.Энхрийлэн

63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам

70 кг Ц.Энхчимэг,

78 кг Б.Эрдэнэт-Од

+78 кг А.Адъяасүрэн

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бакугийн “Их дуулга”-д манай улсаас 22 жүдоч оролцоно  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй