
АНУ-ын Техас мужийн Арлингтон хотод 2022 оны хоёрдугаар сарын 12-нд болох АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхлэв.
27000 тасалбар хэвлэгдсэн бөгөөд бүгд зарагдах төлөвтэй байгаа гэнэ. 1979 онд Иранд болсон Исламын хувьсгалын дараа хоёр улсын хооронд таарамжгүй харьцаа үүссэн ч 1998 оноос бөхчүүд нь харилцан зочилж эхэлсэн.
Ираны бөхчүүд АНУ-д 16 удаа, Сэм авгын бөхчүүд Иранд 17 удаа тэмцээнд оролцжээ. Ираны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Пежман Доросткар халз барилдаанд хүчирхэг бүрэлдэхүүнээ илгээнэ хэмээн мэдэгдээд байна.
АНУ, Ираны шигшээ багийн нөхөрсөг халз барилдааны тасалбар зарагдаж эхэлжээ | ||
Үзсэн: 714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.