
Ослогийн дэлхийн аварга, ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ.
Тэрбээр Ираны шилдэг багуудын нэг Мазендеран хотын “Сатереган” клубээс барилдах юм. Түүнээс гадна Гүржийн хагас хүнд жингийн бөх Элизбар Одиказе тус клубээс хүч үзнэ. Шахиев “Сатереган” багтай хэсгийн хоёр болон хагас шигшээ, шигшээ барилдаанд барилдах гэрээ байгуулсан.
Энэ жилийн Ираны бөхийн лигт нийт 14 баг дөрвөн хэсэгт хуваагдан барилдаж хэсэг тус бүрийн аваргууд хагас шигшээд шалгарах юм.
ОХУ-ын бөх Загир Шахиев Ираны чөлөөт бөхийн лигт оролцохоор гэрээ байгуулжээ | ||
Үзсэн: 661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.