
АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн гээд долоон гишүүнээр бүл нэмэхээр болжээ.
Бөхчүүдээс “Лондон-2012” олимпын аварга Жейк Уорнер, “Лос-Анжелес-1984” олимпын мөнгөн медальт Эндрью Рейн, “Бээжин-2008” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Кларисса Чун, олимп, ДАШТ-ий медальт Сара Макмэнн нар багтсан.
45 дахь удаагийн “Алдрын танхим”-ын ёслолын ажиллагаа 2022 оны зургадугаар сарын 3-4-нд Оклахома мужийн Стиллуотер хотод болох бөгөөд 1976 оноос хойш 204 хүнийг эгнээндээ нэгтгээд байна.
АНУ-ын бөхийн 2022 оны “Алдрын танхим”-д долоон гишүүнээр бүл нэмнэ | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.