Шууд Chart

Зуунмод-Манзушир чиглэлийн 7.0 км автозам ашиглалтад орлоо

2021-11-01 09:11:52

"Манзушир хутагт сан"-гаас санаачилсан "Манзушир" соёл, шашин, аялал жуулчлалын цогцолборын эхний ажил Зуунмод хот-Манзушир хийдийг холбосон 7.0 км автозамын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр албан ёсоор нээлээ.

Энэхүү зам нь 350 гаруй жилийн түүхтэй Манзушир хийдийг сэргээн засварлан, түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Төв сайхан нутагт олон улсын аялал жуулчлалын томоохон бүс нутаг болох боломжийг бүрдүүлж байна.

Уг автозам нь хөдөлгөөний хоёр зурвастай, 13 метрийн өргөн далан, долоон метрийн өргөн зорчих хэсэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой зам юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зуунмод-Манзушир чиглэлийн 7.0 км автозам ашиглалтад орлоо  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй